ОБЕГ Австралитай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

ОБЕГ Австралитай хамтран ажиллана

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэгтэй Австралийн сайн дурын ажилтнуудын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай, Австралийн Улаан загалмайн Хойд Азийн бүсийн төлөөлөгч Ноён Шон Хазелден  нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсын Онцгой байдлын менежментийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, удирдлагатай хамтран ажиллах, тус албаны чадавхийг бэхжүүлэх, стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх ур чадвар бүхий 18 мэргэжилтэн Австрали Улсаас ирж ажиллах аж.

Манай улсын ОБЕГ, Австрали улсын Улаан загалмай нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг бодитой болгох, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс, Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо дэмжлэг үзүүлжээ. Түншлэлийн хугацаанд 2.1 сая австрали долларын материаллаг өртөгөөр нийтдээ 18 хүртэлх сайн дурын ажилтанг таван жилийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллуулах  юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж