Сарын тэмдэг тогтворгүй болох нь юутай холбоотой вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Сарын тэмдэг тогтворгүй болох нь юутай холбоотой вэ?

Юуны түрүүнд  таны сарын тэмдэгийн мөчлөгөө хэдэн хоног вэ гэдгийг олж мэдэх нь чухал Ихэвчлэн сарын тэмдэг 24 – 29 хоногт ирнэ гэх, vнэндээ тогтмол ирэх хугацаа vvнээс илvv өргөн 21 – 35 хоног байж болно. Жилдээ СТ ердөө 1 – 4 удаа ирдэг байж болно, эсвэл сардаа 2 удаа ирдэг ч бий. Таны хувьд 12 жил иймэрхvv байгаа бол нэгэн онцлог байж болох юм. Гэхдээ ховор тохиолдолд өндгөвчний vйл ажиллагаа эрт хугацаанд зогсох эсвэл дааврын алдагдал эхлэх явдал бас бий. Vvнд олон зvйл нөлөөлж болно:

 -Жин нэмэх

-Xэт ачаалалтай биеийн ажил дасгал хийх

-Хоол унд хорих, багасгах

-Сэтгэл санааны хямрал, дарамт, ачаалал

-Өндгөвчний олон уйланхайт эмгэг асуудал

-Умайн миом, киста, полип, эндеметриоз гэх эмгэгvvд

-Цэвэршлтийн өмнөх vе

– Баталгаагүй эмийн гаж нөлөө

Дээрхи хүчин зүйлсийн хажуугаар  хоол унд муутай, сэтгэл санаа тайван бус, тамхи татдаг, хэт ачаалалтай ажиллах, дээр нь элэг муу зэрэг нь  сарын тэмдэг тогтворгүй болох шалтгаан юм. Шалтгааныг сайтар тогтоох хэрэгтэй, эмчилгээ ихэвчлэн цогц хэлбэрээр явагддаг. Сарын тэмдэг ирэхэд  өвддөг бол өвчин байж болно. Эмчид  vзvvлж зөвлөгөө аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж