Олимпийн жил “Дэлхийн цом”-ын есөн цуврал болно

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Олимпийн жил “Дэлхийн цом”-ын есөн цуврал болно

Олон улсын триатлоны холбоо 2012 онд зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээний хуваариа албан ёсоор зарлалаа. Зуны олимпийн наадмын жил “World Cup” есөн цувралаас бүрдэх бөгөөд гуравдугаар сарын 24, 25-нд Австралийн Моолоолаба, дөрөвдүгээр сарын 24, 25-нд Японы Ишигаки, тавдугаар сарын 6, 7-нд Мексикийн Хуатулко, зургадугаар сарын 17-нд Испанийн Баниолес, долдугаар сарын 1-нд Колумбын Гуатапе, 8-нд Канадын Эдмонтон, 15-нд Унгарын Тисауварош, есдүгээр сарын 22-нд БНСУ-ын Тон-Ённ, аравдугаар сарын 7-нд Мексикийн Канкунд болох аж. Олон улсын триатлоны холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Марисол Касадо “Ирэх жил Олон улсын триатлоны холбооны хүрээнд цомын тэмцээн явуулж буй 22 дахь улирал. 1991 оноос эхэлсэн Дэлхийн цом энэ хугацаанд таван тивийн 30 гаруй оронд айлчлан очжээ. Энэхүү тэмцээнд дэлхийн топ тамирчид, спортын алдартнууд, олимпийн медальтнуудаас эхлээд маргаашийн аваргууд ч хамт өрсөлддөг” хэмээн ярьжээ.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж