“Future Mongolia 2012” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Future Mongolia 2012” үзэсгэлэн нээгдэнэ

Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы машин үйлдвэрлэлийн холбоо /VDMA/ “Future Mongolia 2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө гэсэн зорилго бүхий энэхүү арга хэмжээ 2012 оны тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт болох юм.  Зохион байгуулагч Германы VF Messen GmbH компанийн мэдэгдэж буйгаар, үзэсгэлэнд 120 үйлдвэрлэгч оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах ажээ. Байгаль хамгаалал, цахилгаан эрчим хүч, зам тээвэр, барилга болон уул уурхайн салбар дахь хамгийн сүүлийн үеийн машин техник, технологийг үзэсгэлэнд дэлгэн тавих юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж