Прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн дууслаа

Прокурорын байгууллагын төв орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн семинарын ажиллагаа өнөөдрөөр дуусгавар болж байна.  Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Монголчууд шудрага төртэй байхдаа хүчтэй. Прокурорын байгууллагын өмнө тулгамдсан асуудлууд ба зорилтууд сэдэвт илтгэл тавилаа. Зөвлөгөөн семинарын ажиллагаанд төв орон нутгийн прокурорын байгууллагын удирдах ажилтан 130 гаруй прокурор оролцлоо.  Уг зөвлөгөөн семинарын ажиллагаа  хоёр өдөр үргэлжлсэн  бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын газар, хэлтсийн дарга нар прокурорын хяналтын чиглэлээр семинар өгч, 2011 онд баримталж ажиллах бодлого болон цаашид анхаарах асуудлын талаар үүрэг даалгавар өгч, харъяа прокурорын газруудаас гаргасан санал хүсэлтийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн тодорхойллоо.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж