Путиныг нэрийг дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Путиныг нэрийг дэвшүүлэв

“Нэгдмэл Орос” намын депу­татууд нууц са­нал хураал­таар санал нэгтэйгээр Вла­ди­мир Путиныг  2012 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Тооллогын комисс нь 614 саналын хуудас бүгд Путиныг дэмжлээ гэсний дараа “хүчингүй хуудас байхгүй” гэж Төрийн думын спикер Борис Грызлов уулга алдлаа.

“Россия, Путин, вместе победим!” (Орос, Путин, цугтаа ялна!) намын хурлын төлөөлөгчид нь уухайлсаар Путины хэлж байсан үгийг тасалдуулж байлаа. Путин өөрийн талынхан ба “ямар нэгэн зүйлд эргэлзэж  буй хүмүүст” талархлаа илэрхийлэв. Энэ талархлын үгэндээ тэрээр нийгмийн шударга ёсыг сэргээх захиасыг биелүүлнэ гэж амлаад Барууныг сонгууль будлиантуулах гэсэн гэв.  Ярианыхаа үеэр тэрээр индрээ гараараа нүдэн хөөрсөн олноо удирдаж байв. Гэхдээ Дмитрий Медведевийг ирээдүйн ерөнхий сайд гэж нэг ч удаа нэрлэсэнгүй.
Үгийн төгсгөлд тэрээр тайзнаа Дмитрий Медведевийг дуудав. Тэд хамтдаа зогсон “Нэгдмэл Орос” намын төлөө саналаа өгөхийг Путин уриалаад “Орос, ура!” гээд индрээ цохив. Танхимыг цочоомоор дуу микрофоноор таран түгсэний дараа хурлын төлөөлөгчид нь “Россия, Россия!” гэж уухайлж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж