Д.Болд “Монгол поп”цомгоо танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Д.Болд “Монгол поп”цомгоо танилцуулна

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд Монголын хөгжмийн урлагт “Монгол поп” нэртэй үндэсний язгуур урлагаа орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан шинэ урсгалыг гаргаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн хоёр сард “Монгол поп” нэртэй бие даасан цомгоо худалдаанд гарган зөвхөн “Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээр 9999 төгрөгөөр  худалдаалж байгаа юм. Тус цомог нь гарсан цагаасаа борлуулалтаараа одоог хүртэл тэргүүлсээр байгаа. “Монгол поп” цомог нийт 10 дуутай ба “Нам гүм дундаас”, “Миний хоёр эрдэнэ”, “Манан” зэрэг дууных нь клип ар араасаа цэнхэр дэлгэцээр цацагдан үзэгчдээс өндөр үнэлэлт аваад байгаа юм.
Харин дуучин Д.Болд уг цомгийнхоо албан ёсны танилцуулгыг энэ сарын 14-нд 12.00 цагт  “Чингис” зочид буудлын хурлын танхимд хийхээр болжээ. Тэрбээр энэхүү хурлаар цомог хэрхэн бүтсэнийг сэтгүүлчдэд танилцуулахаас гадна  цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дэлгэх нь ээ. Мөн энэ өдөр цомгийнхоо баярыг хэзээ хийхээ зарлах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж