Уэльсийн дасгалжуулагч Г.Спид нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Уэльсийн дасгалжуулагч Г.Спид нас баржээ

Уэльсийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Гари Спид гэртээ нас барсан байхыг нь олжээ. 42 насандаа зуурдаар таалал төгссөн түүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйгаа Уэльсийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдсэн байна.

Тоглогч ахуйдаа Спид Уэльсийн шигшээ багийн төлөө 85 тоглолтод оролцож, “Лидс Юнайтед” багийг Английн аваргын титэмд хөтөлж байсан тэрээр өнгөрсөн жилээс эхлэн Уэльсийн шигшээ багийн менежерээр ажиллах болсон юм. Түүний удирдлага дор баг нь 2008 оноос анх удаа гурван тоглолт дараалан ялалт байгуулж, Спидийг чадварлаг, ирээдүйтэй удирдагч хэмээх болжээ. Спид мөн өнгөрсөн жил Хатан хаан II Элизабетаас “Member of the British Empire” гэх хүндтэй шагнал гардсан юм. Гари Спид эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч Британийн зарим хэвлэлээр Гари Спид амиа егүүтгэсэн гэх мэдээлэл гарах болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж