“JICA”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“JICA”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсын “JICA” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ. Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн манай хоёр улсын харилцаа өргөжин тэлсээр ирлээ. Тус байгууллага нь Монгол Улсад анх 1991 онд Улаанбаатар хотод байгуулагдаж байсан бол өнөөдөр 10 гаруй аймагт нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсон. “JICA” нь манай улсын хөдөө орон нутагт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хөдөөгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирсэнд баяртай байдаг. Монгол Улс, Япон улсын харицаа улам бүр өргөжиж цаашид уул уурхай, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах боломж нэмэгдэж байгаад баяртай байна гэж мэдэгдлээ. Үүний дараагаар төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулсан юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж