Эрдэнэт үйлдвэр төрийн соёрхол хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Эрдэнэт үйлдвэр төрийн соёрхол хүртэнэ

Энэ өдөр Монголын уул уурхайн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн чухал үйл явдал тохиож байна. Хорьдугаар зууны бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн техникийн салбар Төрийн соёрхол хүртэж байгаа бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч шагналыг гардуулан өгөх юм. Уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техникийн шинэчлэл, эрчимт технологийг үргэлж нэвтрүүлж ирсний учир төр ийн шагналаа соёрхох болжээ.

Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн хувьд анхдагч болж байгаа хэрэг юм. Тэртээ жараад оны үед геологи хайгуулын салбарын эрдэмтдийн багт төрийн шагнал хүртээж байсныг тооцвол Монголын уул уурхайн салбар хоер дахь төрийн шагналаа хүлээн авах гэж байна. Энэхүү эрхэм хүндтэй шагналаа гардан авахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал З.Ганбаатар, Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Лабораторийн дарга Ц.Туяа нар Улаанбаатарт хүрэлцэн иржээ.            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж