“Уолл-Стритийг эзэл” хөдөлгөөний лагерийг хаана

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Уолл-Стритийг эзэл” хөдөлгөөний лагерийг хаана

Лос-Анжелес хотын эрх ба­­ригчид орон нутгийн “Уолл-стритийг эзэл” хөдөл­гөөний майхант лагерийг энэ даваа гаригт албан ёсоор хааж байна. Хотын мэр Антонио Вилларейгоса өнгөрсөн баа­сан гаригт даваа гаригийн үдээс хойш Сити-Холл паркийн ойролцоох майхант лагерийг албадан хаана гэж мэдэгдсэн юм. Эсэргүүцсэн хүмүүсийг засаг захиргаанд захирагдаагүй хэмээн баривчлах ажээ.

Лагерийг хаах албан ёсны шалтгаан нь “нийгмийн аюулгүй байдал алдагдаж магадгүй” гэсэн болгоомжлол болж байна. Баячуудаас татвар нэмэн авах мөн ашгийн шударга хуваарилалт хий гэсэн тэдний шаардлагыг мэр Вилларейгоса хүндэлж байгаагаа илэрхийлсэн юм. “Энэхүү хөдөлгөөн улс орны ухамсрыг сэрээлээ. Өмнө сонсогдож байгаагүй хүмүүсийн дуу хоолойг хөдөлгөөн гаргалаа. Энэ бол хүчирхийллийн биш тайван эсэргүүцэл байсанд би бахархаж байна” хэмээн захирагч онцолжээ.

Майхант хотынхон цэцэрлэгийг чөлөөлөх уриалгыг хүлээн авахгүй гээд хариу илгээлт гаргасан байна. Энэ майхант хотхон аравдугаар сарын 1-нээс нээгдэн ажиллаж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж