“Алтан гранпри” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

“Алтан гранпри” тэмцээн эхэллээ

Монголын хөнгөн атлетикийн холбооноос анх удаа 2010 оны өсвөр үеийн “Алтан гранпри” тэмцээнийг энэ сарын 10, 16, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Өсвөр үеийнхний бие бялдрын хөгжилт, тамирчдын бэлтгэл,  сургалтын үр дүнг шалгах, өсвөр үеийн шигшээ баг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнийг 12-13, 14-15, 16-17 гэсэн насны ангиллаар зохион байгуулж байна.
2010 оны өсвөр үеийн “Алтан гранпри” тэмцээний нэгдсэн дүнг гурван удаагийн тэмцээний дүнгээр эцэслэн гаргах бөгөөд шилдэг баг,  тамирчин тус бүр цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болох юм. “Алтан гранпри” тэмцээний нээлт МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн урд талбайд өнөөдөр эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж