Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

2011 оны 11 дугээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав болон Дорнодын нутгаар 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул голын сав газраар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, 9-11 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2011 оны 11-р сарын 29-нөөс 12-р сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд баруун болон төвийн нутгаар,12 сарын 1-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа  хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хандийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж