Итали 10 тэрбум еврогийн хүү төлнө

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Итали 10 тэрбум еврогийн хүү төлнө

Итали улс арван тэрбум еврогийн зээлийн хүү төлөх болжээ. Тус улсын шинэ зээлийн ирэх зургаан сарын дотор төлөх хүүгийн хэмжээ 6.504 хувьтай байгаа юм. Харин өнгөрсөн жилийн мөн үед энэ тоо 3.535 хувь байжээ. Италийн төв банкинд бондын эрэлт их байгаа нь нэрмээс болж байгаа гэнэ.  Гэвч Европын эдийн засаг, валютын бодлогын комиссар Олли Рэнн Евро бүсийн өрийн хямрал нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог жагсаалаас гаргана гэдэгт итгэхгүй байгаа ажээ. Тэрбээр “Нэгдсэн мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд Евро бүсийн орны удирдагчид хатуу арга хэмжээ авах нь тодорхой” гэжээ. Европын холбооны орнуудад бүсийн эдийн засгийг аврахын тулд Италийг өрийн хямралаас гаргах шаардлагатай тулгараад байгаа юм. “Итали улс нь Европын холбоог үндэслэгч, нэгдсэн мөнгөн тэмдэгтийг анх санаачилсан гишүүн орнуудын нэг бөгөөд цаашид ч холбоонд байх болно” гэж Европын эдийн засаг, валютын бодлогын комиссар Олли Рэнн ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж