32 албан хаагч офицерийн бүрэлдэхүүнд багтав

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

32 албан хаагч офицерийн бүрэлдэхүүнд багтав

Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг шагнах арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт болсон байна. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр хоёр, Онц гал сөнөөгч тэмдгээр гурав, Онцгой байдлын албан хугацааны дээд ахмад нэг, тэргүүн ахмад гурав, шадар ахмад 18, дээд дэслэгч найм, тэргүүн дэслэгч ес, хугацааны өмнө дээд дэслэгч хоёр, тэргүүн дэслэгч гурав, зэрэг дэв дээгүүр тэргүүн ахмад хоёр, шадар дэслэгч цолоор нэг хүнийг тус тус шагнажээ. Түүнчлэн нийт 32 албан хаагч офицерийн бүрэлдэхүүнд багтаж, шадар дэслэгч цолоор шагнуулсан байна. Мөн “Онцгой байдлын албаныы төлөө” 1, 2, 3 тэмдгээр нийт 236 албан хаагчийг шагнажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж