Тусгаар тогтнолын ордны нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын ордны нээлт боллоо

Улс тунхагласны баярын өдрөөр буюу өнөөдөр МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордон төлөвлөсөн ёсоор нээлтээ хийлээ. МАН-ын дарга С.Батболд нээлтийн үгийг хэлж, намын удирдлагууд ёслолын тууз хайчилснаар намын байрныхаа нээлтэд ирсэн зочид будаг нь ханхалсан шинэ ордонтойгоо танилцав.

Шинэ намын байр өмнөхөөсөө 2,5 дахин том талбайтай болжээ. Дотроо музей, кино театр, 800 хүний хурлын танхимтай аж. МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар Тусгаар тогтнолын ордны үүдний танхимд байрлах Сүхбаатар жанжны хүрэл баримлыг нээж, хүндэтгэл илэрхийлээд, ирээдүйд ажил үйлс бүтэмжтэй байх ерөөлийг шашны төвийн лам нараар уншуулав. Үүний дараагаар тулганы гал бадраах ёслолыг Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар үйлдэж, нээлтийн ажиллагааны ёслолыг дуусгав. Ийнхүү ёслол үйлдээд намын удирдлага, гишүүд дэмжигчид, хэвлэл мэдээллийнхний хамтаар байрныхаа бусад өрөө танхимуудтай танилцлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж