Ө.Уянга Алтангадас гялалзуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Ө.Уянга Алтангадас гялалзуулав

Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан салбар салбарын шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулдаг уламжлалын дагуу өчигдөр олон хүний энгэрт төрийн одон, медаль гялалзлаа. Тэдний нэг нь Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга байв. Сонгодог урлагийн сор болсон залуу уран бүтээлчдийн нэг Ө.Уянга Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртэж, театрынхаа уран бүтээлчдийг баярлууллаа. Энэ өдөр Гавьяат цолтон ганцхан төрсөн нь урлагийнх байсан бөгөөд Улсын Драмын Эрдмийн театрын ахмад жүжигчин М.Цолмонбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, “Ухаарч амьдрах хорвоо“, “Насны намар”-ын эзэн Н.Төмөрхуяг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж