Дуучин Женнифер Лопез Хавайн арлын нарлаг диваажинд талархлын баярыг өнгөрүүлжээ. Гэвч тэрбээр ганцаараа байгаагүй гэнэ. Дуучин бүсгүй тэнд ихрүүдээсээ гадна хамтлагийнх нь бүжигчин амраг Каспертай хамт очжээ. “Mail Online” сонинд бичсэнээр дуучны шинэ амраг залуу 2004 оноос хойш хэд хэдэн удаа хууль зөрчиж, саатуулагдаж байсан гэнэ. Цагдаагийн газарт түүний хурд хэтрүүлж, хуурамч жолооны үнэмлэх ашиглаж, шүүх хуралд ирээгүй зэрэг хууль зөрчсөн үйлдлийнх нь урт жагсаалт байгаа ажээ.
Н.Энх