Цагдаагийн ахмад Ч.Мөнхчулуун “Бид амар тайван амьдралын төлөө” уриан дор Нийслэлийн хотын иргэдийн амгалан тайван орчинд амьдарч ажиллах орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цагдаагийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дэлхийн нийтийн чиг хандлага байдаг. Тэр нь “Гэмт хэргийг үйлдсэний дараа илрүүлэх биш, үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх юм” хэмээн онцолсон байна.
Харин төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд “Нэг нэгэндээ түшиг тулгуур болон хамтран ажиллаж, томоохон үр дүнд хүрнэ гэж бодож байна. Хууль эрх зүйн мэдлэгийг залуучуудад олгох, соёл урлагийн мэдлэгийг НХЭГ-ын бие бүрэлдэхүүнд олгох хамтын ажиллагаа аль алиндаа үр дүн өгсөн том ажил болно. Бидний хамтын ажиллагаа цаашдаа улам хүрээгээ тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн хөдөлөөнт эргүүлийн алба хаагчдад ажлын амжилт хүсчээ.