Жүдогийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Жүдогийн УАШТ эхэллээ

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өнөөдөр 10.00 цагаас Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд 12 байгууллагын 247 тамирчин оролцож байгаа бөгөөд Япон улсад жүдогийн сургуульд  сурч байгаа Б.Тэмүүлэн, Б.Цэрэнтогтох, М.Дагвадорж нарын 20 гаруй жүдоч тус тэмцээнд оролцохоор Японоос ирээд байна. Монголын жүдо бөхийн урилгаар Монголд хүрэлцэн ирсэн Хироми Томита багш тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллах аж. Тэмцээний талаар Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М. Бөхбатаас тодруулахад, “Тус тэмцээнийг олон улсын  А зэрэглэлийн шүүгчид ирж шүүн явуулна.  Жүдогийн долдугаар дантай Хироми Томита багш 2012 оны олимп хүртэл Монголын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллахаар болсон.  Хироми Томита  багш хэлэхдээ Монгол жүдочид чадвартай гэвч техник, жүдогийн сургалтаа  дээшүүлэх шаардлагатай. Энэ бүхнийг хослуулж чадвал маш их ирээдүйг байгааг онцолсон” гэлээ. Тэмцээний нээлт өнөөдөр 15:00 цагаас болно.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж