Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд улс тунхагласны баярын өдөр тохиодог бөгөөд УИХ-ын Тамгын газраас санаачлан хэд, хэдэн ажил төлөвлөж эхнээс нь зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, өнөөдөр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургуулиуд нэг, хоёрдугаар цагаараа “Бүгд найрамдах улсыг тунхагласан нь” сэдвээр хичээл заасан байна. Харин маргааш 11.40 цагт төрийн өндөрлөгүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн өдрийн 14.00 цагт Бөхийн өргөөнд Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан эхэлж 256 бөх зодоглохоор болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж