Ливийн түр Засгийн газрыг шүүхэд өгөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Ливийн түр Засгийн газрыг шүүхэд өгөхийг уриалав

Agence France-Presse агентлагийн мэдээлснээр олон улсын байгууллага тус улсын удирдлагатай холбоотой онц ноцтой хэргийг илрүүлсэн байна. НҮБ-ын хүний эрхийг хамгаалах албаны мэргэжилтэн Роберт Стрил “Ливид бослого дэгдэж, төрийн эрхийг иргэд гартаа авсан. Энэ үеэр өмнөх Засгийн олон мянган хүнийг толгой дараалан хядаж, амьд үлдсэнийг нь торны цаана суулгасан. Хоригдлууд ямар аймшигтай орчинд байгааг та нар мэдэж байна уу. Тэднийг босогчид торны цаана суулгаад мартчихаж. Хоол ч өгөхгүй, өдөр шөнөгүй зодож, өвчин эмгэгт нэрвүүлж дууслаа. Хоригдлуудыг хэн дуртай нь эрүүдэн шүүж, тарчлаан тамласаар өнөөг хүрлээ. Анх 4000 гаруй хүн хоригдсон бол өнөөдөр тэн хагас нь хорвоогоос хальжээ. Тэдний амь насыг түр Засгийн газар хариуцах ёстой. Иймээс эрх баригчдыг олон улсын шүүхэд шилжүүлж, ард иргэдээ үй олноор нь хөнөөсөн хэрэгт татах нь зүйтэй” хэмээв.

Эх сурвалжийн мэдээлснээр Ливийн босогчид өмнөх Засгийн эрх баригчдаар бүх хорих ангийг дүүргэжээ.

Ж.ДАШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж