Д.Болдын “Swarovski”-тэй дээл

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Д.Болдын “Swarovski”-тэй дээл

Дуучин Д.Болдын жийпний үнэтэй цэнхэр дээлний тухай яриа тасраагүй байтал “Монгол поп”-ын эхний өдрийн үзэгчид бас нэгэн сюрпризийн гэрч боллоо. Монгол үндэсний уламжлал язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж байгаа “Монгол поп” урсгалын нэг хэсэг бол хувцас ба эд хэрэглэл байх ёстой гэдэг дээр дуучин Д.Болд ихээхэн анхаарч байна. Тиймээс тэрбээр гар аргаар хэдэн сар уйгагүй хөдөлмөрлөж ширсэн цагаан эсгий, дээлээр гангарах болсон. Үүнийгээ “Үндэсний хувцас, хэрэглэлээ тансаг, чамин, дээд зэрэглэлийн болгож байна” хэмээн өгүүлж байгаа. Тиймдээ ч түүнийг дизайнер Х.Энхтуяагийн эсгэж, алтан гартай урчуудын олон хоног, сар урласан жийпний үнэтэй дээл өмсч тайзнаа гарахад гайхахаасаа илүү “Ийм л байх ёстой” хэмээн хүлээн авч байсан.

Харин энэ удаад тэрбээр “Монгол поп”-ын эхний тоглолтод “Swarovski”  шигтгээтэй дээл өмсөн гарч ирсэн нь үзэгчдийг өөрийн эрхгүй дуу алдахад хүргэсэн юм. Харин энэ дээлийг ямар үнэтэйг Л.Балхжавын хэлдгээр одоодоо хэн ч  “таашгүй” юм.  

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж