Монгол Улсад боловролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгийн музейгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран “Түүхэн гэрэл зураг” сэдэвт үзэсгэлэн зохион байгууллаа. Уг үзэсгэлэн Алтай нутагт анх сургууль үүсч эхэлснээс өнөөг хүртэлх түүхэн замналыг ховор нандин гэрэл зургуудаас нэгэн дор үзэх сайхан боломжийг бүрдүүлсэн нь үзэгдийн сонирхолыг ихэд татсан байна. Олон сонирхолтой гэрэл зургаас гадна ховор баримт бичгүүд, эд өлгийн зүйлс ч тавигджээ. Хөхморьт сумын уугуул Цээлхаанамсан буюу одоогийн олны танил нэрт дипломатч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны төрөлх сургуулийн хамт олондоо бичсэн захидал, Жаргалан сумын сургуулийн захирал агсан С.Сүхбаатарын авч байсан 100 гаруй медаль, бөхийн малгай, зодог шуудаг гээд үзэгчдийн анхааралд өртсөн олон зүйл байлаа. Энэ ажилд Есөнбулаг сумын хоёрдугаар сургууль, Дарви, Халиун, Хөхморьт, Цогт, Тонхил сумын дунд сургуулиуд олон үзүүлбэртэйгээр идэвхтэй оролцжээ.
А.Зул