
Энэ хөдөлгөөний зорилго нь өнөөгийн нийгэмд оршиж байгаа бэрхшээлтэй асуудлуудын шалтгаан нөхцлийг тогтоох, хэт оройтохоос нь өмнө шинэ хандлага, шинэ арга зүй, үнэ цэнэ, утга учрыг бий болгох, улмаар "Нөөцөд суурилсан эдийн засаг" гэж нэрлэж буй өөрийгөө тэтгэн дэмжих чадвартай, нийгэм, эдийн засгийн аливаа шийдвэрийг нөөц баялгийн ухаалаг менежментэд үндэслэн гаргадаг эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг эхлүүлэх явдал гэнэ. Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөн нь дэлхийн 190 гаруй улс орныг хамарч, 480 мянга орчим гишүүд дэмжигчидтэй болжээ.
Энэхүү өдрөөр анх интернэтэд цацагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 100 гаруй сая удаа интернэтээр үзсэн “Zeitgeist: The Movie” киног үнэ төлбөргүй гаргаж, хөдөлгөөний талаар ярилцлага зохион байгуулах гэнэ. Арга хэмжээ маргааш 12.00 цагт “М-Клуб”-ын кино театрт болно.
Б.Амгалан