Жексоны эмч дөрвөн жилийн хорих ял авч магад

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Жексоны эмч дөрвөн жилийн хорих ял авч магад

Санаатай бусаар хүний амь хохироосон хэрэгтээ попын домогт од Майкл Жексоны хувийн эмч байсан Конрад Муррай дөрөв хүртэл жил хоригдох ял сонсож магадгүй байна. Одоогоор тэрбээр шоронд шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээн хоригдож байгаа билээ. Удаан хугацаанд үргэлжилж буй шүүх хурлын эцсийн шийдвэр ирэх мягмар гаригт гарна хэмээн эх сурвалжууд мэдээлэв.

2009 оны зургадугаар сарын 25-нд Майкл Жексон нас барсан бөгөөд Конрад эмчийн өгсөн нойрсуулах үйлчилгээтэй эмийн тун хэтэрсний улмаас үхэлд хүрсэн гэдэг дүгнэлтийг задлан шинжилгээний явцад гаргасан. Өдгөө 58 настай Конрад эмчийг поп од тун их үнэлэн, итгэж сарын 150 мянган ам.долларын цалин өгдөг байсан юм.

Эх сурвалж: http://news.yahoo.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж