
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээний нааштай үр дүн гарч Статистикийн хуулинд ХАОСТ-ын тухай хууль шинээр нэмж батлагдсан, мэргэжлийн боловсон хүчний хангамж хүрэлцээ сайжирсан мөн ААН байгууллагын ээлжит тооллогыг явуулах боломж бүрдсэн зэргээр харагдаж байна гэж байлаа. Мөн хүн ам, өрхийн бүртгэлийн цахим сантай болсон, сумд аймгийн агентлаг албадын дарга нар болон ХАОСТ-той холбоотойгоор олон сургалт хөтөлбөрүүдийг явуулжээ.
Өрхийн бүртгэлийн дэвтэр гэдэг зүйлийг бий болгосноор иргэний талаар бүрэн мэдээлэлтэй болох сайшаалтай тал байгаа ч манай багийн дарга нарын мэдлэг чадвар дутмагаас энэ дэвтрийн бөглөлт буруу явагдаж хаа хаанаа хүндрэл учруулж ажил урагшлахад саад болж байна гэлээ. Энэ үеэр сонирхолтой статистикаас дурдсан юм. Сүхбаатар аймаг таван төрөл дээрээ малаа өсгөсөн аймаг болсныг хүн бүр гадарлаж байгаа байх. Тэгвэл нэг өрх, нэг хүнд ноогдох малынхаа тоогоор улсад хоёрдугаарт, таван толгой тус бүрээр нь авч үзэх юм бол үхрээр дөрөвдүгээрт, ямааны тоогоор гуравдугаарт, тэмээгээр зургадугаар байранд гэх зэргээр нэлээд дээгүүр байруудад явж байгаа аж. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоогоор Эрдэнэт, Өмнөговь зэрэг томоохон орд газруудтай аймгуудын дараагаар гуравдугаар байранд орж байгаа нь Сүхбаатар аймаг ажил үйлс аль ч талаараа сайн явж байгаа гэдгийг харуулсан судалгаа гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Статистикийн хэлтсээс сар бүр малын хорогдлын тоог авч ажилладаг бөгөөд эхний хоёр сарын байдлаар малын зүй бус хорогдлоор аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээд байгаа урд талын сумдууд болох Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга, Онгон сумдад нийт 14943 мал хорогдоод байна гэсэн дүн гарчээ. Эдгээрээс Эрдэнэцагаан сумын байдал нэлээд хүндэрч байгааг тэргүүлэгчдэд дуулгалаа. Мөн эдний хэлтсээс жил бүр статистик үзүүлэлтүүдийг гаргасан товхимолыг хэвлүүлэн гаргадаг бөгөөд тэргүүлэгчид энэхүү номондоо нийт сумд болон аймгийн төсвийн цалинтай ажилчдын тоог нэмж тусгах, сонирхолтой статистик , тоон үзүүлэлтийг энгийн хүн уншаад ойлгоход дөхөм байхаар мэдээлдэг байх талаар санал оруулан тус хэлтсийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа хэллээ. Тэргүүлэгчид 2011 онд хийж гүйцэтгэх ажлаа ярилцан нийт 3 багц 40 гаруй зүйлүүдийг тусгасан ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн ирэх 28-нд хуралдах 5 дахь удаагийн ээлжит бус 9-р хуралдаанаар авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн татвар хураамж, 2011 оны төсөвт нэмэлт тодотгол, өөрчлөлт хийх тухай, бусад гэсэн зүйлүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтон энэ удаагийн Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдааныг өндөрлөсөн юм.