Одоогийн байдлаар талийгаачийн нас баралтын шалтгааныг тодруулахаар цагдаа, шүүх эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа аж. Энэ талаар “Оюутолгой” компанийн зүгээс “Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Албан ёсны дүгнэлт гарах хүртэл бид хэргийн талаар ямар нэг мэдээлэл, дүгнэлт хийх боломжгүй. Төслийн талбайд гэрээт компанийн 200 гаруй харуул, хамгаалалтын ажилтан ажиллаж, ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж байна. Оюутолгой компанийн бүх ажилтан, ажилчид ажлын байрандаа хэвийн ажиллаж байгаа бөгөөд төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна” гэх мэдээлэл өглөө.
Харин орон нутгийн эх сурвалжууд хохирогч З-г хятадууд зодон танхайрч, амь насыг нь егүүтгээд, ойролцоогоор хоёр метрийн өндөртэй хогийн савны торноос дүүжлэн, амиа хорлосон болгож, далдалсан байж магадгүй гэж мэдээлж байгаа юм. Мөн “Оюутолгой” компанийн зүгээс тайлбарласан шиг бүх зүйл хэвийн байгаа гэдгийг ч үгүйсгэж байна. Мэргэжил нэгтнийх нь амь нас учир битүүлгээр хохирсон нь ажилчдын дунд таатай бус уур амьсгал үүсгэсэн гэнэ.