Олон улсын “Эмми” шагнал эздэдээ очлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Олон улсын “Эмми” шагнал эздэдээ очлоо

Нью-Йоркийн “Хилтон” зочид буудалд олон улсын ТВ-ийн “Эмми” шагналын эздийг зарлалаа. Энэ удаагийн “Эмми”-гийн 11 номинацийн зургаад нь Британий нэвтрүүлгүүд шалгарсан байна. Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Кристофер Экклстон “Буруутагсад”, шилдэг эмэгтэй жүжигчнийхийг Жулия Уолтерс Британий хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг Мо Моулемийн тухай киноны дүрээр тус тус хүртлээ.


Ялаа хүлээн суух хоригдлуудын амьдралын талаар өгүүлэх, BBC сувагт зориулан бүтээсэн “Буруутагсад” кино мөн шилдэг драмын цувралаар тодорсон юм.


Дуурийн их наадмын тухай “Гарет Малоун Глайндборн руу явсан нь” нэвтрүүлэг болон сахилгагүй хүүхдүүдээ чанд хатуу дэглэмийг баримталдаг гэр бүлд байлгасан тухай өгүүлдэг “Дэлхийн хамгийн хатуу эцэг эхчүүд” шоу шилдэг жүжигчилсэн тавилтгүй нэвтрүүлэг буюу реалити шоугаар шалгарсан байна.

Шилдэг хүүхдийн нэвтрүүлгээр Чилийн “Чи юуг мөрөөдөж байна?” нэвтрүүлэг, шилдэг инээдмийн цувралаар Бельгийн “Бенидормын новшнууд” киног зарлав. Мөн шилдэг баримтат кино номинацийг төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэгт хүү нь сэжиглэгдэж байгаа гэр бүлийн аж байдлыг харуулсан “Алуурчинтай амьдрал” кино тэргүүлсэн байна.

Шилдэг бичил цувралаар “Миллениум” шалгарсаны зэрэгцээ олон улсын “Эмми”-г Португалийн “Цусан холбоо” цуврал, хинди хэлээрх анхны хиймэл дагуулын сувгийг байгуулсан Энэтхэгийн бизнесмэн Субхаш Чандра, Америкийн телешоуны продюссер Найжел Литгоу нарт олголоо.

Эх сурвалж: http://www.guardian.co.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж