Тайландын ванг доромжилсон утгатай мессеж явуулсан эр 20 жил шоронд хоригдох ял сонсчээ. Ампон Тангнопакул гэгч 61 настай энэ эрийг өнгөрсөн жил Тайландын Ерөнхий сайдын нэгэн албан тушаалтан руу доромжилсон утгатай мессеж илгээсэн гэж буруутгасан юм. Тайландын вангийн нэр төрийг хамгаалах зорилготой кибер гэмт хэргийн тухай хуулийн дагуу түүнийг ялласан байна. Харин Тайландчууд түүнийг ялласныг эсэргүүцэж, уг хууль иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж шүүмжилсэн юм. Тайландад болсон үерийн улмаас түүний шүүх хурал өдий болтол хойшлогджээ.
Н.Энх