Х.Гантулга залуучуудын барилдаанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Х.Гантулга залуучуудын барилдаанд түрүүлэв

Зүүний хүчний холбооны нэрэмжит үндэсний бөхийн 20-21 насны залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан энэ сарын 19, 20-нд Дархан хотод боллоо. Барилдаанд нийт 108 бөх оролцсоноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Аварга” БТДС-ийн бөх, аймгийн начин Х.Гантулга 19 даваагаар түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат “Аварга” БТДС-ийн бөх, аймгийн заан Б.Бадамсүрэн 17 даваагаар хоёрдугаар байр эзэлсэн бол Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, аймгийн начин Ц.Адъяа 15 даваагаар гуравдугаар байрт шалгарсан байна. Түүнчлэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Замчин” спорт хорооны бөх сумын заан Г.Биндэръяа дайчин барилдааны шагнал хүртсэн бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, ДХИС-ийн бөх, сумын заан Ц.Эрхэмбаяр уран барилдааны шагнал хүртжээ. Багийн дүнгээр улсын начин Б.Адъяахүү дасгалжлуулагчтай “Аварга” БТДС тэргүүлж, улсын заан Ц.Мягмарсүрэн дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо удаалсан байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж