Robert Pattinson домогт Kurt Cobain-ы дүрийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Robert Pattinson домогт Kurt Cobain-ы дүрийг бүтээнэ

Тачаангуй цус
сорогчийн д
үрээрээ охид, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдээд буй
залуу авьяастан
Robert Pattinson Холливудын намтарчилсан кинонд тоглохоор болжээ. Сонирхолтой нь, гранж рок
урсгалын анхдагч алдарт
“Nirvana” хамтлагийн дуучин Kurt Cobain-ы дүрд тоглох гэнэ. Амьд
х
өгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт дуучин Kurt 1994 онд өөрийгөө буудаж, амиа хорлосон бөгөөд түүний хайрт бүсгүй Courtney Love-ын дүрийг Холливудын царайлаг
шаргал
үст жүжигчин Scarlett
Johansson бүтээхээр болсон байна.
Киноны найруулагчаар “Бенжамин Баттоны
хачирхалтай хэрэг” киног б
үтээсэн Дэвид Финчер ажиллах бөгөөд “Universal
Pictures” уг төсөлд хамтран ажиллахаар
ярилцаж байгаа ажээ. Домогт
Kurt Cobain-ы эрээнтэй бараантай, эгэл бус амьдралын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кино чухам
хэдийд дэлгэцнээ гарч, т
үүний сая сая фенүүдийн хүртээл болох талаар хараахан мэдээлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж