ДОХ-ын 99 дэх тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

ДОХ-ын 99 дэх тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн иргэдийн дотроос ДОХ-ын халдвар тээгч 99 дэх тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар тээгч нь 40-45 насны эрэгтэй хүн бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг аж. Өнгөрсөн есдүгээр сард 98 дахь тохиолдол бүртгэгдэж байсныг сануулъя. Харин 99 дэх тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.  ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэй байдгийн олонхи нь ижил хүйстэн залуус байдаг аж. Одоогийн байдлаар Монгол улсад бүртгэгдээд байгаа ДОХ-ын халдвар тээгчдийн 15 нь нас барсан гэсэн мэдээлэл байна.   

О.Сэргэлэн

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж