Зэвсгийн нийлүүлэлтээ зогсоохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Зэвсгийн нийлүүлэлтээ зогсоохыг шаардав

Араб лигийн улсууд Сирид эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж буйгаа зарласан билээ.

Тэгвэл Сирид зэвсгийн хангамж нийлүүлж буй ОХУ, БНХАУ-г тус лигийн орнууд зэмлэн буруутгалаа. Тус улсад иргэний дайн дэгдсэнээс хойш 500 гаруй төрлийн хүнд техникийн байлдааны ажиллагаа явагдсан бөгөөд үүний дүнд 3600 хүн хорвоог орхижээ.

Өнөөгийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг суудлаасаа буух ёстой хэмээн үзэж Араб лигийн улсууд түүний бодлогын эсрэг чиглэж буй юм. Гэсэн ч Сирийг олон улсаас тусгаарласны дараа ч дарангуйллаа удаан хугацаанд барихыг санаархаж буй Засгийн газар зөрүүдэлсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж