
ONTV хэмээх телевизийн сувгаар “ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүмүүст зориулсан үүд хаалга нээгдэх тэр мөчид би нэрээ дэвшүүлэхээр шийдээд байгаа” гэж ЭлБарадей мэдэгджээ.
НҮБ-ын Атомын энергийн Байгууллагын захирал асан, сөрөг хүчний лидерийн нэг 69 настай ЭлБарадей нэгдүгээр сард улс оронд нь эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлж, 30 жил төрийн эрх барьсан Хосни Мубаракийг огцруулсан тэр үеэр эх нутагтаа эргэн ирсэн юм.
Эдүгээ Египет улсыг Зэвсэгт хүчний дээд Зөвлөл удирдаж, зургаан сарын дотор сонгууль явуулж, төрийн эрхийг иргэдийн сонгуулиар гарч ирэх засгийн газарт шилжүүлэн өгөх гэж байгаа билээ.
Цэргийн зөвлөл гуравдугаар сарын 19-нд үндсэн хуульд өөрчлөлт шинэчлэлт оруулахаар референдум явуулахаар товлоод байгаа юм.Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөр ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулах зам нээгдэх ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг