Обама Хятадад суух элчин сайдаа томилов

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Обама Хятадад суух элчин сайдаа томилов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Худалдааны нарийн бичгийн дарга Gary Locke-ийг АНУ-аас БНХАУ-д суух элчин сайдаар томилохоор сонголт хийсэн тухай мэдээлсэн байна. Шинээр томилогдох элчин сайдыг Сенатаар батламжлах бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд АНУ-аас  томилогдон ажиллах  хятад гаралтай анхны элчин сайд болох юм байна.

    Гари Лок бүгд найрамдах намын гишүүн, мужийн захирагч асан  Йон Хансманаас элчин сайдын албаны чухал халааг хүлээн авах ажээ. Хансманыг  2012 оны сонгуулиар Обаматай өрсөлдөх бүрэн боломжийн хүмүүсийн нэгэн гэж дүгнэдэг аж.
    Ерөнхийлөгч Барак Обама Цагаан Ордоноос дамжуулсан илтгэлдээ “Хятадтай харьцах манай харилцаа XXI зууны хамгийн чухал харилцааны нэгэн байх болно” гэж мэдэгджээ. Обама илтгэлээ дамжуулах үеэр элчин сайдаар томилогдох гэж буй Гари Лок, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар хамт байлцсан байна.
    Обама “АНУ-ын газар нутагт хөл тавьж, амьдрахаар ирсэн хятад цагаачдын ач хүү Гари хоёр орны хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх хүн байгаа юм” гэж онцолжээ.

    Азийн энэ оронд улс орноо төлөөлөн ажиллах нь АНУ-ын дипломат албаны хувьд тун няхуур нямбай байх ажлын нэг бөгөөд зарим үед хоёр орны харилцаанд хүнд бэрх байдал бий болох нь цөөнгүй юм.

    Эх сурвалж: AP Associated Press

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж