Зэсийн ханш буурсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Зэсийн ханш буурсаар байна

Европын эдийн засгийн хямралаас үүдэж зэсийн ханш Олон Улсын металлын зах зээл дээр унаж байгаа аж.

Тус бүс Дэлхийн зэсийн хэрэглээний 19 гаруй хувийг хэрэглэдэг. Энэ талаар шинжээчид янз бүрээр тайлбарлаж байна.

Тухайлбал "Bloomberg""-ийн 23 шинжээчийн 11 нь зэсийн ханшийг цаашид "доошлох болно" гэсэн бол "Barclays Capital" хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор дэлхийн зэсийн хэрэгцээ ирэх онд 2.7 хувиар өсөх гэнэ.

Сүүлийн 180 гаруй хоногт Европын аж үйлдвэрлэл багасч байгаа аж. Харин Лондон дахь "Standard Ваnк"-ны таваарын шинжээч Вольтер де Вет "Ирэх онд зэсийн эрэлт өсөх ч 2009, 2010 оныхыг гүйцэхгүй. Зах зээлд нийлүүлэлт багассанаас дараа жил зэс хомсдоно" гэжээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж