Зүүн Азийн ЭЗ-ийн асуудлаар онлайн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн ЭЗ-ийн асуудлаар онлайн хурал боллоо

Өнөөдөр Азийн хөгжлийн банкны хурлын танхимд Зүүн Азийн эдийн засгийн асуудлаар олон улсын онлайн хурал боллоо. Тус хуралд Зүүн Азийн орнуудын эдийн засгийн байгууллагууд нэгэн зэрэг холбогдож цаг үеийн асуудлаар холбогдох хариултуудыг авсан юм. “Европын улс орнуудад төсвийн чангатгасан бодлоогыг хэрэгжүүлж банкны салбарт хөрөнгийн баталгааг нэмэгдүүлэх бодлого барьж буй энэ нөхцөлд Европын эдийн засгийн өсөлт улам бүр удааширч байгаа нь Зүүн Азийн эдийн засагт нөлөөллөө үзүүлэх нь дамжиггүй. Европын банкуудын зээл олголт хумигдсанаас Зүүн Ази руу орох капиталын урсгал хохирох магадлалтай ч бүсийн ихэнх орнуудын гадаад валютын нөөц хангалттай, харилцах дансны тэнцэл ашигтай байгаа нь санхүү эдийн засгийн шинээр үүсэх дарамтад хүчтэй өртөхгүй байх үндэслэл нь болж байгаа юм” гэж Дэлийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Берт Хофман ярьж байсан юм. Дэлхийн банкны судлаачдын хэлж байгаагаар манай оронд эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа ч төсвийн бодлого нь уян хатан байж чадахгүй байна. Тиймээс төсвийн бодлогоо илүү боловсронгуй болгох ёстой гэж мэдэгдэж байсан юм.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж