Энэ долоо хоногт цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Энэ долоо хоногт цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Энэ сарын 21-нд нутгийн төв хэсгээр, 22, 27-нд нутгийн зүүн хагаст, 23-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд ихэнх нутгаар  түр зуур секундэд 16-18 метр секунд хүртэл ширүүснэ. Даваа гарагаас нутгийн зүүн хагаст, хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын сав газар, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх аж.


Ж.Цогт: ЭНЭ  ӨВӨЛ ТИЙМ Ч ТААТАЙ ӨВӨЛ БОЛОХГҮЙ


Бид Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын өөрчлөлт, энэ жилийн монгол орны цаг уурын байдлын талаар Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Ж.Цогтоос тодруулсан юм.

-Энэ жил монгол орны байгаль цаг уурын байдал ямар байх вэ?
-Ус цаг уурын хүрээлэнгээс тухайн жилийн төлөвийг наймдугаар сард тогтоодог. Энэ жил олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан. Харин Хангайн нурууны орчим, нутгийн зүүн хэсэг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар олон жилийн дунджаас нэг хэм хүйтэн байх төлөвтэй байна. Ер нь саяын унасан цас жил жилийн хувьд эрт орлоо. Зарим аймгаар найман сантиметр цас орсон нь өдийд их цас юм. Одоогоор хамгийн зузаан цастай газар нь Дорнод аймагт 7-9 сантиметрын зузаантай байгаа.  Хэдий олон жилийн дунджаас дулаан өвөл болно гэж байгаа ч өвлийн дунд сараас хүйтрэнэ. Нэг, гуравдугаар сард цас их орно. Энэ үед олон жилийн дунджаас нэг градусаар хүйтрэх төлөвтэй байгаа. Энэ жил нийт нутгийн хэмжээнд хадлан тариагаа арвин авсан, газрын өвс сайтай сайхан өвөл болно гэж байгаа ч тийм ч сайхан өвөл болохгүй. Учир нь  үе, үед дулаарах нь сайн зүйл биш юм. Агаарын температур дулаарахад хөрсөн дэх цас хайлна. Дахиад шөнөдөө хүйтрэхээр хөлдөөд мөстчихдөг. Хамгийн аюултай нь дээрээс нь цас орчихоор  мал өвс идэх боломжгүй болно гэсэн үг.

Л.Баатархүү
"Улс төрийн тойм" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж