Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

”Бөмбөг, шидэгч

Чимээгүй байж байгаад “чихэнд чимэгтэй” үг хэлчихдэг өвөрмөц зантай улстөрч бол УИХ-ын гишүүн О.Чулуунбат. Тэрбээр хэн нэгэнд тал засч, эсвэл хэт намчирхаж гүйдэггүй онцлогтой. Өөрийг нь Монгобанкны ерөнхийлөгч байхдаа 250 сая ам.доллар гадагш алдахаа шахсан гэж хэлсний төлөө Ц.Нямдоржийг банк, санхүүгийн ямар ч мэдлэггүй хүн хэмээн цоллож байсан удаатай. Тэр хэлье гэснээ хэнээс ч хамааралгүй  хэлж орхидог зантай. Энэ нь түүнийг  нэг талаас шулуун шударга хүн   мэт харагдуулавч заримдаа сөрөг утга илэрхийлэх нь бий. Зарим хүн “Энэ Чулуунбат ер нь аль талын хүн бэ” хэмээн эргэлздэг гэж байгаа. Түүний энэ “өвчин” саяхан хүчтэй сэдэрлээ.

Ардын намынхныг ар, өврөөс нь янз бүрийн хүмүүс хатгаад амар тайван суулгахгүй ядаж байтал мань Чука “Намын дарга   эзэмшдэг өмч хөрөнгөө ямар замаар авснаа ил тод зарлах ёстой” гэсэн утга бүхий ярилцлага өгч дарин дээр давс нэмэв. Зарим хэвлэл энэ үгийг нь шүүрэн авч Ардын намын дарга С.Батболд руу хүчтэй довтолж эхэллээ. Үүнээс үүдэн намын   нөхөд нь “Гадны дайралтыг яая гэж  байхад дотроосоо ингэж хачирладаг нь ч юув дээ” хэмээн халаглаж   буй сурагтай.  Улстөрч хүн нэр цэвэр байх учиртай гэдэг үүднээс авч үзвэл Чукагийн энэхүү “шургалт” байж болох л зүйл. Харин намын даргаруугаа “бөмбөг” шидсэн нь ямар учиртай юм бол.      

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж