Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна.

Дараа нь “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн бусад асуудлууд багтсан байна.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай”, “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх ажээ.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөжээ.

“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүгийг хийх ажээ.

Харин хурлын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээний төсөлд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж