25 жилийн дээд амжилтыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

25 жилийн дээд амжилтыг тогтоов

АНУ-д архины хэрэглээ 25 жилд байгаа хэмжээнд хүрсэн бөгөөд үүний шалтгаан нь ажилгүйдэл болжээ. Үүнийг Гэллапын алба ба USA Today сонины хамтарсан судалгаа харуулсан байв. Судалгааны дагуу 2010 онд алкоголын хэрэглэсэн америкчуудын хувь 67 болсон байна. Шинжээчдийг өгүүлснээр ийм үзүүлэлт 1975 оноос хойш байсангүй. Тэр үед америкчуудын 71 хувь нь архи хэрэглэдэг байсан  гэнэ. Архинд хамгийн ихээр АНУ-ын зүүн эргийн Шинэ Англи бүсийнхэн татагдсан бөгөөд Нью-Гемпшир мужийн  нэг хүн жилийн дунджаар 25 литр дарс, 14 литр хатуу архи хэрэглэсэн байлаа. Тэр нь улсын хэмжээний дундаж хэрэглээнээс хоёр дахин их байна. Нью-Гемпшир муж нь амралтын бүс гэдгээр алдартайгаас гадна тэнд архины бүтээгдэхүүнд татвар байдаггүй ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж