Этиопын цэрэг сомалид оров

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Этиопын цэрэг сомалид оров

Этиопын армийн томоохон хүчин өнгөрсөн бямба гаригт Сомалийн нутагт нэвтрэн орсон тухай нутгийн хүмүүсийн ярианаас үндэслэн Reuters мэдээлжээ. Зарим нэг мэдээгээр Гуриэл гэх сууринд тэд бааз маягийн зүйл байгуулсан гэнэ.  Тэндээс Этиопын арми бусад хотынх нь зүг хөдөлжээ. Сомалитай хил залгаа Кенийн нутгаар дамжин этиопын цэрэг орсныг нутгийнхан бас хэлсэн байв. Харин Аддис-Абеба өөрийн армийн довтолгооны талаар  тайлбар хийгээгүй байна. Гэхдэ Этиошпын Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж тэдний арми нь Сомалийн террорист бүлгийнхний эсрэг  Кенийн армийн явуулж байгаа ажиллагаанд оролцоно гэдгийг хэлсэн ажээ. Кенийн арми долоо хоногийн өмнө Сомалид нэвтрэн Аль-Шабаб бүлгийн эсрэг байлдааны ажиллагааг явуулж байна. Тэдний ажиллагаанд Америкчууд анхаарлаа хандуулсан байгаа гэнэ. Арав­дугаар сарын сүүлчээр Этиопын нутагт Америкийн нисгэгчгүй онгоцнууд байрласан тухай ерөнхийлөгч Обама хэлсэн байв. Өмнө нь нисгэгчгүй онгоцнууд Аль-Шабаб бүлгийнхнийг буудаж байгаа тухай мэдээ гарсан байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж