
“Тэр төв нь хилийн чанадад орших том хуйвалдааны хэсэг болоогүй байсан. Пиментел Доминикан улсад төрсөн одоо АНУ-ын иргэн бөгөөд Манхеттенд амьдарч байсан” гэж хотын захирагч хэлжээ. Пиментел 2009 оны тавдугаар сараас тусгай албаны хяналтад байсан бөгөөд “Арабын хойг дахь Аль-Каида” бүлгийн хэвлүүлдэг сэтгүүлийг үзээд тэр тэсрэх төхөөрөмж угсарч суржээ. Цагдаагийн төлөөлөгч Келли хэлснээр түүнийг баривчлах үед тэр бөмбөгөө бараг угсраад дууссан байжээ.
Ш.Мягмар