Бразилийг хэдэн мянган Пираньи довтолж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Бразилийг хэдэн мянган Пираньи довтолж байна

Бразилийн гол мөрний эрэгт амарч байсан хүмүүст хэдэн мянган өлсгөлөн пираньи загас довтолжээ. Махчин загаснаас наад зах нь 15 хүн хэлмэгдэв. Үхлийн тохиолдол арай л гарсангүй. Харин олон хүн хөлийн хуруунаасаа хагацсан байв. Даверон голын эргийн дагуух амралтын газруудад энэ хэрэг гарчээ.

Жуулчдаас гадна халуунаас усанд сэрүүцэх гэсэн нутгийн хүмүүс ч махчин загасанд хазуулсан байна.  Бүгдэд “доод мөчний хазуулсан шарх” гэсэн онош тавьсан байлаа. Ийм загас өмнө нь хүнд халддаггүй байсан гэнэ. Нутгийн загасчдын агнуурын гол загасны нэг  пираньи байжээ.

Өмнө нь энэ загас хот суурины ойролцоо ирдэггүй байсан ба  голын усны төвшин буурснаас тэд нүүдэлд орсон бололтой.  Хурц шүдтэй, хүчтэй эрүүтэй энэ загас хазахад мах сахлын хутгаар зүсэгдсэн мэт өмлөгддөг гэнэ. Уг загас тавиад төрөлтэй бөгөөд гол төлөв Өмнөд Америкийн гол мөрөнд амьдардаг. Мах нь яс ихтэй ч амттайд тооцогддог ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж