
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болж 21 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК зэрэг найман байгууллагын 2010 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцсэн байна. Мөн уг хурлаар Монгол-Солонгосын хамтарсан “Монсам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Очирбатыг томилсон байна.
Ж.ГЭГЭЭ