Тайландчууд “Хүннү коал”-ын хувьцааг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Тайландчууд “Хүннү коал”-ын хувьцааг авчээ

Тайландын "Banpu" компани манай "Хvннv коал" компанийн хувьцааны 12.4 хувийг худалдаж авахаар болжээ. Энэ нь Монголын нvvрсний зах зээлд ойртоход стратегийн хувьд ач холбогдолтой, эрсдэл багатай алхам" болно хэмээн мэргэжилтнүүд үнэлсэн байна. Австрали төвтэй Хүннү Коал компани нь коксжих ба эрчим хүчний нүүрсний төслүүдийг Монголд хэрэгжүүлж буй. Тус компани манай улсад 14 коксжих ба эрчим хүчний нүүрсний төслүүд хэрэгжүүлж байгаа юм. "Хvннv коал"-ын эзэмшдэг нvvрсний уурхай хайгуул хєрс хуулалтын шатандаа яваа бөгөөд  олборлолт эхлэхэд 2-3 жил шаардлагатай аж. "Banpu" "Хvннv коал"-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болж буй агаад нэгжийг нь 1.5 австрали доллараар 30 сая ширхэг vнэт цаас худалдан авч байгаа бололтой.

Ж.ГЭГЭЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж