Робин Гибб хорт хавдар тусчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Робин Гибб хорт хавдар тусчээ

Британийн “Bee Gees” хамтлагийн дуучин, ах дүү гурвын нэг Робин Гибб элэгний  хорт хавдар тусчээ. Хэдэн сарын өмнөөс хорт хавдартай гэж оношлуулсан дуучныг эхнэр нь гэртээ халамжилж байгаа гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногт дуучны бие гэнэт муудаж, түргэн тусламж байна. Робин Гибб өнгөрсөн сард телевизийн шоунд оролцож, энэ онд гаргасан “Poppy Appeal” цомгоо сурталчилсан юм. Хорт хавдраас болж эцэж турсан дуучныг шүтэн бишрэгчид нь хараад цочирдсон билээ. Робины ах Бэрри түүний хажууд байхаар Америкаас нисч ирсэн гэнэ. Гэсэн хэдий ч тэрбээр бие өвдөх нь гайгүй, зүгээр байна гэж хошигнож, сэтгэлээр унаагүй байгаа гэнэ. Тамхи, архи огт хэрэглэж үзээгүй, эрүүл хоолны дэглэм баримталсаар ирсэн дуучин элэгний хорт хавдраар өвчилсөн нь бүгдийг гайхашруулсан юм. Тэрбээр одоо өдөрт 20 минут хор тайлах эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж