Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаарх сэтгүүлчдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж, мэргэжлийн төвшинд бэлтгэх, олон нийтэд хүргэх мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх зорилготой сургалт энэ сарын 24-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид уг сургалтад хамрагдсанаар мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаар өргөн хүрээний мэдлэгтэй болж, энэ чиглэлээр дагнан бичих ач холбогдолтой юм. Мөн сэтгүүлчдэд ажлаа алдалгүй сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн нь энэхүү сургалтын давуу тал бөгөөд сургалтаар хэлэлцэх асуудлаар мэдээ, материал бичиж нийтлэх боломжтой ажээ. Сургалтын үеэр байгаль орчин, уул уурхай, импортын хүнсний аюулгүй байдалд тавих хяналт, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын чанар, аюулгүй байдал, музейн сан хөмрөгийн хамгаалалтад тавьж буй хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.
Энэхүү сургалтад телевиз, өдөр тутмын сонин, радио, сайт, сэтгүүлд ажиллаж байгаа сэтгүүлчид хамрагдах бөгөөд сургалтад хамрагдах сэтгүүлчдийг энэ сарын 21-ны өдрөөс бүртгэх гэнэ.
Ш.Чимэг