Засгийн газар нууц асуудал хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Засгийн газар нууц асуудал хэлэлцжээ

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газар хуралдаанаа хийдэг. Хэрэв чухал шаардлага гарсан тохиолдолд бусад өдрийг хамаарахгүйгээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулдаг юм.  Харин өнөөдөр ээлжит бус Засгийн газрын 11-р хуралдааныг зарлан хуралдуулсан байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь нууцийн зэрэглэлтэй байсан тул хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөнгүй.  Хэлэлцсэн асуудлын талаар тодорхой мэдээлэл гараагүй бөгөөд албан бус  эх сурвалжийн мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой"-н ажлын хэсгийнхний өчигдрийн гэнэт зарлагдсан хуралтай холбон тайлбарлагдаж буй аж.

Б.Амгалан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж